
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимид таалал төгссөн харамссан зон олон эмгэнэл илэрхийлсээр байна. Түүний мянга мянган шавь нар дотоодод төдийгүй гадаадад олон байдгийг хилийн чанадаас ирсэн эмгэнэл, харууслаас харж болох ажээ. Тэрбээр үр хойчдоо түшигтэй сайхан буурал аав байсан төдийгүй улс нийгэмдээ хийсэн гавьяатай, буурьтай, ноён нуруутай ачтан байсан юм. Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийг оршуулах ажлыг зохион байгуулах комиссыг УИХ-ын даргын захирамжаар байгуулан ажиллуулж байна. УИХ-ын дэд дарга Л.Цогийн даргалан хуралдуулсан комиссын хуралдаан өнөөдөр болж, талийгаачтай салах ёс гүйцэтгэх оршуулгыг ирэх долоо хоногийн баасан гаригт зохион байгуулахаар болжээ.
Д.ЦЭЦ