Ховд аймгийн хорих ангиас гурван хоригдол оргожээ

Хуучирсан мэдээ: 2013.03.24-нд нийтлэгдсэн

Ховд аймгийн хорих ангиас гурван хоригдол оргожээ

Ховд аймгийн хорих ангиас гурван хоригдол оргосон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Тодруулбал, Ховд аймгийн хорих ангид хулгайн хэргээр ял эдэлж байсан залуус оргосон байна. Хоригдлууд тог тасрахыг далимдуулж оргосон бөгөөд тухайн өдөр Ховд аймаг бүхэлдээ гэрэл цахилгаангүй өнжжээ. Одоогийн байдлаар хоригдлуудыг  эрэн сурвалжилж байгаа аж.

Хоригдлуудыг оргосноос хойш Ховд аймгийн нэгэн сумын малчны хотноос гурван морь, бог мал хулгайд алдагдсан байна. Улмаар аймгийн цагдаагийн хэлтсийнхэн тэднийг хулгайлсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа ажээ.

Г.ТҮМЭН

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж