
Тус тэмцээн нь олон улсын стандартад нийцсэн цанын зам Хүрхрээгийн зам болон Гүйлтийн цанын замууд дээр гүйлтийн цанын ойрын зайн спринт, буухиа, уулын цана, сноубоардын слалом болон уулын цана, сноубоардын чөлөөт үзүүлбэр гэсэн төрлүүдээр боллоо.
“SKY RESORT OPEN” нээлттэй тэмцээнд олон улсын болоод улсын хэмжээний мастерууд, мэргэжлийн цанын тамирчид,хот, дүүрэг, аймгийн БТСХороо, Спорт клубын нийт 14 байгууллагын 90 гаруй тамирчид оролцсон ба хөдөө орон нутгаас Орхон аймгийн тамирчид баг бүрэлдэхүүнээрээ ирж өрсөлдлөө. Тамирчдын дунд есөн ОУХМастер, 12 спортын мастер, 10 гаруй дэд мастерууд болон уулын цана, сноубоард сонирхогчид оролцсон байна.
Оролцсон нийт тамирчид, сонирхогчид болоод үзэгчид тэмцээний талаар өндөр сэтгэгдэлтэй байлаа. Тэмцээнийг телевизүүдийн түүхэнд анх удаа МҮОНРТ мэргэжлийн түвшинд улс даяар шууд дамжуулан үзүүлсэн юм.
Спортыг дэмжигч байгууллага мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНРТ, онлайн мэдээллийн ивээн тэтгэгчээр www.sportnews.mn ажиллаж, тэмцээний ивээн тэтгэгчээр Ideal Choice ХХК-ын ARAVTenergy drink, “Ayanchin outfitters”-ын “COLUMBIA” брэнд ажиллаж, өвлийн спортын хөгжилд хувь нэмрээ орууллаа.
Эрэгтэй:
- 1-р байр “Хүч” спорт хорооны тамирчин Бямбадорж
- 2-р байр-“Хүч” спорт хорооны тамирчин Амарсанаа
- 3-р байр-“Алдар” спорт хорооны тамирчин Гэрэлт-Од
Эмэгтэй:
- 1-р байр-“Алдар” спорт хорооны тамирчин Отгонцэцэг
- 2-р байр-“Алдар” спорт хорооны тамирчин Ууганцэцэг
- 3-р байр-31-р сургууль Пүрэвням
Гүйлтийн цанын холимог буухиа 3×2 км төрөлд
- 1-р байр-“Алдар” спорт хорооны 1-р баг
- 2-р байр-“Алдар” спорт хорооны 2-р баг
- 3-р байр-“Хүч” спорт хороо
Уулын цанын слалом мэргэжлийн төрөлд/эрэгтэй
- 1-р байр- Чулуунбаатар /Скай ресорт/ 28.48 сек
- 2-р байр-Очирбат /Хангарьд клуб/ 35.26 сек
- 3-р байр-Содбаяр /Сонирхогч/ 35.94 сек
Уулын цанын слалом сонирхогчын төрөлд/эрэгтэй
- 1-р байр-Буянт /Уулын цанын холбоо/ 36.03
- 2-р байр-Түвшинтөр /Скай ресорт/ 36.50
- 3-р байр-Цэнд-Аюуш /орхон аймаг/ 37.67
Уулын цанын слалом сонирхогчын төрөлд/эмэгтэй
- 1-р байр-Энхсүх /Скай ресорт/ 40.82
- 2-р байр-Баярзул /Уулын цанын холбоо/ 42.32
Уулын цанын слалом сонирхогчын төрөлд/хүүхэд
- 1-р байр-Тэмүүлэн /Скай ресорт/ 35.62
- 2-р байр-Орхонтамир /Орхон аймаг/ 36.13
Сноубоардын слалом төрөлд
- 1-р байр-Цогт /Сноубоардын холбоо/ 48,57
- 2-р байр- Дамдиндорж /Скай ресорт/ 52.20
- 3-р байр- Баттулга /Сноубоардын холбоо/ 56.08
Уулын цанын чөлөөт үзүүлбэрт
- 1-р байр-Очироо /Орхон аймаг/ 19 оноо
Сноубоардын чөлөөт үзүүлбэрт
- 1-р байр- Мөнхсайхан /Сноубоардын холбоо/ 28 оноогоор
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:
- www.skyresort.mn
- www.facebook.com/skyresort.llc