Жош, Ферги нар хүүтэй болохыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.23-нд нийтлэгдсэн

Жош, Ферги нар хүүтэй болохыг хүсчээ

Холливудын нэрт жүжигчин Жош Дьюмэл болон түүний эхнэр “Black Eyed Peas” хамтлагийн дуучин Ферги нар удахгүй төрөх шинэ хүнээ угтан, аав ээж болох бэлтгэлээ базаасаар байгаа. Харин саяхан хосууд “АР”-д өгсөн ярилцлагандаа “бид хүүтэй болохыг маш их хүсч байна. Гэхдээ бид тодорхой хэлж мэдэхгүй шүү дээ. Удахгүй хүүхэд минь төрж аав, ээж гэж дуудах болно. Бидний сэтгэл маш их хөдөлж байна” гэжээ.

Хосууд 2009 онд Малибуд хуримаа хийж хамтдаа амьдарч буй дөрөв дэх жилдээ анхныхаа хүүхдийг хүлээж байгаа нь энэ юм. “Emmy Awards”-ийн шагналт жүжигчин Жош өнгөрөгч онд “Bomb Patrol Afghanistan”, “Jake and the Never Land Pirates” кинонд тус тус ажилласан бол Фергигийн хувьд тоглолт, уран бүтээл хэмээн сатааралгүй ихэнх цагийг гэр бүлдээ зарцуулахаар шийдсэн аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж