“Киви”-гийнхэн гадаадад суралцана

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

“Киви”-гийнхэн гадаадад суралцана

Гурван өөр өнгийг илэрхийлэгч “Киви” хамтлагийг тойрсон элдэв хэл ам тасардаггүй. Секси төрхтэй бүсгүйчүүдийг тойрсон ээлжит шуугиан хамтлаг тарах тухайгаар үргэлжлэх болов. Намуунаа нэгэн сонины сурвалжлагчид гадаад явж суралцах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа ам алджээ. Мөн тус хамтлагийн отгон гишүүн Агий ч боловсролдоо анхаарал хандуулж, гадаадад суралцах гэж байгаа гэнэ. Ингээд хамтлаг тарах нь тодорхой болж, хамтлагийн гишүүд өөр өөрийн амьдралын замаа хөөх нь бололтой. Хамтлагийн ахлагч Ука Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан нь түүний хамтран зүтгэгч Намуунааг гомдоосон гэх. Харин тун удалгүй Намуунаа Укатай адилхан цол авснаар шуугиан намжих байсан ч аанай л хамтлаг тарах яриа намжсангүй.

Хэдийгээр хамтлагийн продюссер Б.Ангирмаа хамтлаг тарах асуудлыг эрс няцаасан ч хамтлагийн гишүүдтэй хийсэн гэрээ энэ жил дуусгавар болох тухай мөн хэвлэлээр бичиж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж