Аялал жуулчлалыг таниулах үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.03.23-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалыг таниулах үзэсгэлэн нээгдлээ

Монголын Аялал Жуулчлалын Холбооноос санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “International Travel Mart-2013” үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 21 аймгийн аялал жуулчлалын газраас төлөөлөгч ирж, өөрсдийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийхээ дээжээс сурталчилж байгаа юм.

Аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал Монгол Улс эл салбараас мөнгө босгох боломжтой тухай олонтаа ярьдаг. Гэвч жуулчдыг татах үйлчилгээг бий болгохгүйгээр энэ салбарт бизнес эрхлэх боломж хумигдаж байна гэх үгийг тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн төлөөлөл хэлдэг. Тиймээс энэ удаагийн арга хэмжээнээс цаашид аялал жуулчлалыг хэрхэн хамтран хөгжүүлэх вэ гэдэг дээр талууд бас санал бодлоо солилцох юм байна.

Сануулахад, дээрх үзэсгэлэн өнөө жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд Соёл, спорт аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв хамтарч байгаа ажээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж