Бяцхан охиноос үзэсгэлэнт бүсгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.23-нд нийтлэгдсэн

Бяцхан охиноос үзэсгэлэнт бүсгүй

тДэлгэцэнд гарснаас хойш олон сая үзэгчийг байлдан дагуулж байсан “Harry Potter”-ын од Эмма Уотсон өдгөө 22 настай кино ертөнцийн дур булаам бүсгүйчүүдийн нэг болжээ. Түүнийг сүүлийн үед нэртэй гоо сайхны брэндийн нүүр царай болгох болон эротик киноны дүрд тоглуулах санал хүсэлтүүд ихээр ирж байгаа тухай түүний ойрын эх сурвалжууд хэвлэлд мэдээлсэн байна. Магадгүй түүнд ирж байгаа санал хүсэлтүүд нь бага насандаа кинонд тоглож аль хэдийн олны танил болсон бяцхан охин өсч том болсонтой холбоотой бололтой.

Саяхан Эммаг Америкийн нэгэн байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болж гэрэл зургийн цомгоо тус брэндийн сэтгүүлд тавих хүсэлт ирсэн бол “Global Green USA” олон улсын байгууллага мөн өөрсдийн үйл ажиллаганаад нэгдэхийг санал болгожээ. “Global Green USA” нь эрүүл байгаль орчны төлөө үйл ажилллагаа явуулдаг дэлхийд нэртэй байгууллага бөгөөд Леонардо Дикабриогоос эхлээд хэд хэдэн Холливудын одод тус байгууллагын үйл ажиллагааг дэмжин байгаль орчны төлөө зүтгэлтэн хэмээн өргөмжлөгдөж байсан аж.

Түүнчлэн Эммагийн хувьд саяхан мөн “Fifty Shades of Grey” нэртэй эротик киноны гол дүрд тоглохоор болсон бөгөөд тэрээр анх удаа иймэрхүү төрлийн кинонд гол дүрийг бүтээхээр болжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж