Сумын цолтой бөхчүүдийн барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2013.03.23-нд нийтлэгдсэн

Сумын цолтой бөхчүүдийн барилдаан болно

МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон, залуу бөхчүүдийн энэ сарын барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн оны анхны барилдаан нэгдүгээр сарын 26-нд болоход Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, “Хов” дэвжээ, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн бөх, сумын заан Б.Баянмөнх түрүүлж, Төв аймгийн Баян сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, сумын заан Б.Энх-Очирхуяг үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт зүүний магнай Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Орбит комплекс” компанийн бөх, сумын заан Ш.Пүрэвгарьд, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Шонхор” дээд сургуулийн бөх, сумын заан Б.Бат-Өлзий нар шалгарсан байна.

Хоёрдугар сарын барилдаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн бөх сумын заан Б.Баянмөнх дахин түрүүлж, Зэрэг сумын харьяат сумын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв. Уран барилдааны шагналыг Завхан аймгийн Ургамал сумын харьяат Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0277-р ангийн бөх чөлөөт бөхийн ОУХМ, сумын заан П.Өсөхбаатарт олгосон байна.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж