Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2013.03.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна

Малчидад зориулсан цаг агаарын мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.

2013 оны 03 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Эгь-Үүр, Онон, Улз, Халх голын саваар 9-14 градус, Идэр, Тэс, Буянт, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын саваар 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор 8-13 градус, Алтайн уулархаг нутаг, говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс хүйтэрч 6-8 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 3 дугаар сарын 24-нөөс 3 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд говийн нутгийн өмнөд хэсгээр, 26-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 27-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 25-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж