
Нийгмийн даатгалын сангаас 2011 он гарсаар 109 тэрбум төгрөгийн тэтгэвэрт олгожээ. Мөн халамжийн тэтгэвэрт 51 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 4.4 мянгаар буурсан үзүүлэлт юм. "Хүний хөгжил" сангаар дамжуулж 805 тэрбум төгрөгийг 2011 онд багтаан иргэддээ тараахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Тус сангаас энэ оны эхний улиралд 175 тэрбум төгрөгийг 2.5 сая иргэнд олгосон гэсэн мэдээлэл байна.
Ж.ГЭГЭЭ