Могойн голын цахилгаан станцын тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Могойн голын цахилгаан станцын тухай хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барих концессын гэрээний тухай хэлэлцэхийг “Улс төрийн тойм” сонин тэргүүн нүүртээ мэдээлжээ. Уг станцыг Завхан аймгийн Тэлмэн сумаас 70 км-ын зайд барихаар Засгийн газар шийдвэрлэсэн юм. Одоо байгаа газарт нь байгаль орчны болон хөрсний техникийн судалгаа хийхэд олон жилийн цэвдэгтэй, газад хөдлөлтийн эвдрэлтэй бүсэд байдаг учир ийн шилжүүлэх болжээ. Харин гүйцэтгэх засаглалынхан гэрээг зохих журмын дагуу шинэчлэн байгуулж, төсөл хэрэгжүүлэх үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Төрийн өмчийн хороонд өгсөн юм.

“Улстөрийн тойм”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж