Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Юм бүхэн учиртай

Ярих үг, хийх үйлдэл тэр бүү хэл олсон хэдэн төгрөгөө зарцуулахад хүртэл учир бий. Баян хүн гэж хэнийг хэлдэг вэ? Хамгийн сайн хэмнэж чадсан хүнийг хэлдэг. Мөнгийг олж болно. харин түүнийг ухаалгаар зарцуулж чадсан нь амжилтанд хүрч бас чамгүй хуримтлалыг бий болгож чаддаг. Тэгхээр хэрэгцээ хэрэглээ гэдэг бол бэл бэнчингээ гайхуулах ухаалаг бус үйлдэл бус харин өөрт тохирсон зөв хандлагын илрэл болж байгаа биз.

Таны биологийн хэрэгцээнээс гадна хамгийн чухал хэрэгцээ хэрэглээ тань юу вэ? Энэ бол холбоо харилцаа. Мэдээж түүнийг хэрэглэхэд мөнгө төлдөг. Харин ямар хэрэгцээнд ямар хэмжээгээр, хэдийг төлж, хэрэглэх нь тухайн хүний өөрийн сонголт. Яг энэ сонголтуудыг тун сайн судалгааны үндсэн дээр шийдсэн нэг үйлчилгээ бол яахын аргагүй Юнител корпорацийн СОНГОДОГ үйлчилгээ. Сард 200, 400 эсвэл 500 минут ярих хэрэгцээнээсээ хамаараад 10-30 мянган төгрөг төлөөд шөнийн цагаар, амралтын өдрүүд болон шөнийн цагаар, бүр бүх өдрүүдэд ч сүлжээндээ хязгааргүй үнэгүй ярих боломжтой.

Өөр аль ч үүрэн харилцааны операторт байхгүй “VIP menu” хөнгөлөлтийн сүлжээг ашиглаад “Grand khaan Irish” pub, “Matrix” үсчин гоо сайхны салон, “Big bouling”, “Sky resort”, “Goyo”-ийн сүлжээ дэлгүүрүүд, “Naran elcectronics”, “Orchlon” club зэргээр 3-30 хувийн хөнгөлөлт эдлэх боломж нь СОНГОДОГ үйлчилгээг хэрэглэгчдийн сэтгэл ханамж, амжилтаараа ялгарах бас нэгэн баталгаа болж чаддаг.

Хэрэв та СОНГОДОГ болж амжаагүй байгаа бол аль эсвэл хэн нэгнийг СОНГОДОГ болгохыг хүсвэл шинэ хэрэглэгчийн бүртгэлийн хураамжийг 50 хувь, эхний 3 сарын суурь хураамжийг 30 хувь хөнгөлж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж