Германд цасан шуурганаар хоёр нисдэг тэрэг осолджээ

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Германд цасан шуурганаар хоёр нисдэг тэрэг осолджээ

Германд өчигдөр цасан шуурганы улмаас нийслэл Берлин хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо цагдаагийн хоёр нисдэг тэрэг хоорондоо шүргэлцэн унаж осолджээ. Үүний улмаас нэг хүн нас барж, таван хүн гэмтэж бэртсэний нэгийнх нь бие маш хүнд байгаа юм байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр Германы албаныхан холбооны цагдаагийн газраас хүчтэй цасан шуурга шуурч байхад тусгай сургуулилт хийснээс  осол гарсан гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

Германаас гадна Европын ихэнх оронд  хүчтэй цасан шуурга шуурах, шар усны үер болох зэргээр байдал хүндрэлтэй байгаа юм байна.

ОХУ, Сирийн нутагт өнгөрсөн лхагва гаригаас эхлэн хүйтэн агаарын урсгал орж ирснээс автозамууд халтиргаа гулгаа ихтэй, цастай байгаа аж. Түүнчлэн Оросын баруун хойд хэсгийн нутгаар шар усны үеэр болсноос аврах албаны арван мянга орчим ажилчид аврах ажиллагаа явуулж байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж