Монголын сагсан бөмбөг юу болоод байна

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Монголын сагсан бөмбөг юу болоод байна

MBA vs MNBA гэсэн
мэтгэлцээнийг Score Студийн Ерөнхий Захирал Г.Идэр-Ууган миний бие
ийнхүү дүгнэлээ. Энэ дүгнэлт нь Score Студийн бусад гишүүдийг
төлөөлөхгүй болно. Олон нийт энийг мэдэх ёстой гэж бодож байна!!!

Мэтгэлцээнийг дүгнээд нэг бичихэд:


“Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг”- С.Тулга
Гэтэл өөрөө үнэн юм ярихгүй юм даа…
  1. МСБХ нууцаар хурлаа хийсэн – ХУДАЛ (хурал нээлттэй болж 120 гаруй гишүүд оролцсон)
  2. МСБХ улстөржсөн – ХУДАЛ (харин ч өөрөө С.Эрдэнэтэй нийлж улстөржсөн)
  3. Б.Оргил албан ёсоор ЕНБД-аар томилогдоогүй – ХУДАЛ (FIBA-гийн сайтаас хараарай)
  4. “Би энэ Оргил гэдэг нөхрийг танихгүй” – ХУДАЛ (багын найзууд)
  5. Халз тэмцээний мөнгийг идсэн – ХУДАЛ (баримт нь хаана байна? Бүх орлого үйл ажиллагаа, зардалдаа зарцуулагдсан)
  6. Хуулийн дагуу бид хурал хийсэн – ХУДАЛ (Хуулийн дагуу Тулгын Холбоонд МСБХ-ы хурлыг эрх байхгүй)
  7. Одоо гарцаа бид нар олох хэрэгтэй – ХУДАЛ (юун гарц олох, хурдхан шиг
    МСБХ-г дампууруулахыг зорьж байгаа, эхний алхам нь Улсын Бүртгэлээр
    хүчингүй болгуулсан)
  8. Цаас бариад яахав, бид нар толгойдоо байгаа юмыг л ярьж байгаа – ЮУ ВЭ???
  9. Хуралд намайг оруулаагүй – ХУДАЛ (өөрөө ирээгүй)
  10. МСБХ ТББ-г Улсын Бүртгэлээс хүчингүй болгоогүй, байгаа – ХУДАЛ (дээрээс яриулсаар байгаад хүчингүй болгуулсан)
  11. МСБХ нь тамирчингүй, тэмцээнгүй, үндэсний шигшээ баггүй, бүгд орхиод
    явсан – ХУДАЛ (оюутны универсиад, Халз Тулааныг зохион байгуулсан,
    шигшээ баг бэлтгэлээ хийж байгаа, Тулгын шахалтаар зарим шилдэг
    тоглогчид бэлтгэлд ирж чадахгүй байгаа)
  12. Бүх гишүүдийн 1/3 нь гарын үсэг зураад хурлаа хийх саналыг тавьсан –
    ХУДАЛ (гишүүд гэдэгээ өөрөө шинээр тодорхойлж, өөрийн талд байдаг
    тоотой хэдэн хүнээр гарын үсгээ зуруулсан л байх)
  13. Би хэлсэн ярьсанаа хэрэв хэн нэгний нэр төрийг гутаасан бол
    хамгаалах бүрэн эрхтэй, 100% хариуцлага хүлээнэ – ХУДАЛ (хэзээ ч тэр
    олон гүтгэлэг, доромжлолоо энэ хүн баталж, шүүхийн өмнө хамгаалж
    чадахгүй, боломж ч үгүй, хариуцлагаа хүлээгээд шоронгийн хаалга татах ч
    үгүй, учир нь гүтгүүлсэн хүмүүс нь тэгэж заваарахгүй)
  14. 2016 оны сонгуульд энгэрийн тэмдэг хийж, ашиглахыг зогсоомоор байна –
    ХУДАЛ (харин ч өөрөө ийм саналыг Ардчилсан Намд тавьсан ч юм билүү хэн
    мэдлээ, юун энгэрийн тэмдэг вэ, өөрт нь ийм санаа байж л дээ, хэл нь
    халтираад хэлчих шиг боллоо)
  15. Аргаа бараад Тоглогчдын Холбоо гэж байгуулсан – ХУДАЛ (би наадхыг
    чинь санаачлаад, Мэргэн, Ялалт, Оргил бид нар 2 жилийн өмнө байгуулж
    байсан юм)
  16. Оргил гэдэг Нарийн Бичиг, Ганхуяг гэдэг Ерөнхийлөгчийг FIBA бүртгэж
    авдаггүй байхгүй юу – ХУДАЛ (шинэ бүтцийг бүгдийг нь бүртгэж аваад
    сайтдаа байршуулсан байгаа, би тэр емэйлийг нь өөрийн гараар бичиж
    FIBA-руу явуулж, хариуг нь авч байлаа)
  17. Хэн ч нууцаар хурлаа хийгээд, хэн ч емэйл явуулаад FIBA-д сонгогдож
    болох байхгүй юу – ХУДАЛ (тийм байсан юм бол өөрөө емэйл явуулаад MNBA-г
    сонгогдуулахгүй яасан юм, харин ч FIBA-д емэйл явуулсан чинь хүлээж
    аваагүй юм шүү)
  18. Монголын Сагсан Бөмбөгийн спортыг төлөөлж FIBA бүртгэж авч байгаа –
    ХУДАЛ (анхнаасаа л элссэн гишүүн нь MBA, Монгол Улсыг төлөөлөх эрх
    бүхийг байгууллага нь MBA, Олимпийн Хорооны албан ёсны гишүүн
    байгууллага)
  19. Нэгдэж нийлье гэж бид нар урьсан гэж өөрөө сая хэллээшдээ – ХУДАЛ
    (юун нэгдэж нийлэе гэж, харин ч татан буулгагдсан бүртгэлгүй Холбооны
    өмнөөс хурал хийнэ гэдэг нэрийдлээр тэр хурлаа хийсэн)
  20. Нэгдэж нийлэхийн тулд бид хоёр жил явлаа – ХУДАЛ (нэгдэх боломжийг
    нь гаргаж өгөөд байхад өөрөө улстөржөөд нэгдэхгүй, харин ч сүйрүүлнэ
    гээд явж байсан хүн)
  21. Бид нарт нэгдэхэд бүх юм нээлттэй – ХУДАЛ (нэгдвэл өөрт нь
    санхүүгийн хувьд хохиролтой, мөн улстөрийн хувьд нэгдэх боломж байхгүй,
    нэгдэх бодол ч байхгүй)
  22. Одоо ч нэгдэхэд бэлэн байна – ХУДАЛ (одоо яаж нэгдэхийн? нэг ч гарц хэлсэнгүй)
  23. Ганхуяг захирал утсаа авдаггүй – ХУДАЛ (инээдтэй шалтаг)
  24. Хийхгүй байгаа ажлыг бид нар өмнөөс нь хийж өгч байгаа байхгүй юу –
    ХУДАЛ (дээр хэлсэн зүйлтэйгээ зөрчилдөх зүйл хэллээ, үнэхээр л MBA-гийн
    хурлыг өмнөөс нь дур мэдэн хийсэн нь үнэн боллоо)
  25. Ний нуугүй ярихад эд нар МСБХ гэдэг байгууллагыг төлөөлж ярих эрх
    бүхий хүмүүс биш – ХУДАЛ (тэгээд эд нар нь хэн болж таарч байна? өөрийх
    нь Холбоо юу?)
  26. Эцэст нь хэлэхэд бид нар МУ-ын хууль дүрмийн дагуу явж байгаа –
    ХУДАЛ (харин ч өөрөө хууль бус аргаар, намын шугамаар Улсын Бүртгэлээс
    бичиг гаргуулж, МСБХ-г бүртгэлгүй болгосон, мөн тус гаргуулж авсан
    бичигээ ашиглаж маш олон саадын бий болгож, МСБХ-д хүндрэл учруулсан,
    FIBA-д хүртэл МСБХ-г ольж, улсынхаа нэрийг баастахыг оролдсон)

Тэгэхээр нийтдээ 20 минут үргэлжилсэн мэтгэлцээний дундуур Тулга 26
худал зүйлсийг ярьж, хэлж, олон нийтийг төөрөгдүүлж, хуулийг уландаа
гишгэжээ. Үнэн ялдаг гэж хэлэх дуртай энэ хүн өөрөө үнэнийг ганц удаа ч
болов баримттай хэлээд өгөөчээ!!! Ийм хүн Монголын Сагсан Бөмбөгийн
салбарыг төлөөлж болох юмуу???

Эх сурвалж:https://www.facebook.com/ScoreStudi



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж