
Мөн хэвлэл мэдээллийн салбараас Соёлын гавьяат, Урлагийн гавьяат зүтгэлтэн “мэндэллээ”. Үүнд МУИС-ийн НШУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, профессор Л.Норовсүрэн Соёлын гавьяат цол хүртсэн бол Хэвлэлийн хүрээлэнгийн багш Н.Даариймаа, сэтгүүлч Б.Монголхүү, МҮОНРТ-ийн зураач Т.Гоош Урлагийн гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн Кино албаны дуу оруулагч Ж.Дарамсүрэн гавьяат жүжигчин боллоо. Харин “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгчийн зөвлөх Ж.Гангаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Элчин сайд асан Ж.Султан Сүхбаатарын одонгоор тус шагнууллаа.
Г.ДАРЬ