

Байгалийн жамаараа бол тахиа мэндэлснээсээ хойш гурван сарын дараа нас бие гүйцдэг. Гэтэл богино хугацаанд өндөр ашиг олохын тулд Тахиа үржүүлгийн газрууд тахиануудыг харанхуй зооринд нар, салхи үзүүлэхгүй хорьж, эрдэнэшишээр өдөр, шөнөгүй борддогоос гурван сар биш, ердөө 49 хоногийн дотор 2.5 кг жинтэй болтлоо мяраалдаг аж. Яс нь, мөн дотор эрхтэнүүд нь энэ өсөлтийг гүйцдэггүй бөгөөд хэт их таргалснаасаа болоод явж ч чаддаггүй, хоёр алхаад л унадаг юм байна. Тахианууд нар, салхи үзэхгүй, харанхуй, салхивчгүй, бохир заваан, шорон мэт газар хориг дож, үр төлөө хэзээ ч өсгөхгүй, хөрсөн дээр хөлөө тавин хөрвөөх ч эрхгүй. Тэр бүү хэл машинд ачигдаж, нядлуулах цагаа болтол нуруун дээрээс ээх нар, уушги дүүрэн амьсгалах цэнгэг агаар мэдрэхгүй гээд бод доо. Илбийн юм шиг томорч, таргалдаг нь идэж буй тэжээлтэй нь холбоотой гэнэ. Эрдэнэшиш хэмээх хямд бөгөөд “шидэт” бүтээгдэхүүнээр хооллодог нь богино хугацаанд таргалахад нөлөөлдөг аж. Эрдэнэшиш бол Америкт төдийгүй дэлхий нийтэд хамгийн өргөн хэрэглэгддэг хүнсний гол түүхий эд. 100 жилийн өмнө Америкт нэг акр газарт эрдэнэшиш тариалахад хагас тонн ургац өгдөг байсан бол өнөөдөр ийм талбайгаас таван тонн ургац авах болжээ. Хорхой шавьжнаас хамгаалахын тулд янз бүрийн бордоо, элдэв химийн бодис цацсанаас эрдэнэшиш “генийн өөрчлөлт”-д орж, маш богино хугацаанд илүү хурдан ургац өгөх болсон гэнэ. Гэтэл энэ генийн өөрчлөлттэй хүнс дэлхийг бүхэлд нь “хооллож” байна.
Яс нь ч гүйцэд хөгжөөгүй, “сүнсгүй” ч гэж хэлж болмоор тахианы дүрстэй хөөрхийлэлтэй амьтад мөнгөний төлөөх хүний шуналаас болж ийм зовлонт амьдрал туулдаг ажээ. Мах л бол мах шүү дээ, сүр сүлдгүй байлаа гээд хэнд хамаатай юм гэж та бодож байна уу. Тэгвэл өнөөх тахианууд мах болсон хойноо ч амарна гэж үгүй. Тахианы махыг удаан хугацаанд чанарыг нь алдуулахгүй байлгах үүднээс аммиактай усанд сойдог байна. Та бидний суултуур, угаалтуураа угаадаг хлорамин гээч бодистой ус гэсэн үг. Ингэснээр тахианы махыг хөлдүү чигээр нь удаан хадгалах бололцоотой болдог юм байна. Генийн өөрчлөлттэй эрдэнэшишээр хооллосон, зүй бус нөхцөлд амьдарч, тарчилж зовсон, бас болоогүй ээ аммиак шингэсэн тахианы мах бидний ширээн дээр залар даг байх нь, тэгвэл.
Гэтэл Европын ихэнх орон, БНСУ, манай хойд хөршид хүртэл хөлдүү тахианы мах хилээр оруулахыг хуу лиар хориглосон байдаг. ОХУ-д хөлдүү тахианы мах импортлохыг зөвшөөрдөг байх үед санамсаргүй сонголтоор нэг тахианы маханд шинжилгээ хийтэл 34 жил “насалсан” нь илэрч, дээр доргүй “түргэн авч”, хуулиар хориглож байж санаа амарсан гэдэг. Тус улсад өдгөө тахианы махыг нойтон буюу сэврээсэн байдлаар импортлохыг зөвшөөрдөг байна. Гэтэл манайд ийм хууль, бас хяналт байхгүй. “Food incs” баримтат кинонд гардаг Тахиа үржүүлгийн газарт төрж, бас нүд аньсан зовлонт тахианы ма хыг өнөөдөр монголчууд хэрэг лэж байгаа гэдэгт эргэлзэх ч хэ рэг алга. Супермаркет бүр тахиа худал даж байгаагаас тарган, өөхтэй, америк тахианы махыг хэрэглэгчид илүүтэй сонгодог болсон.
Дээрх кинонд Барбара Ковалсик гэдэг эмэгтэйн тухай гардаг бөгөөд үхрийн махтай гамбургер идсэн хоёр настай хүү нь гэдэсний халдварт өвчин тусаж, хоёр долоо хонолгүй нас барсан юм байна. Тэрбээр дахиад олон хүүхэд бүү хордоосой хэмээн хүнсний аюулгүй байдлын төлөө Америк даяар тэмцэл өрнүүлж, Хүүгийнхээ нэрээр “Кэвиний хууль” нэртэй хуулийн төсөл санаачлаад байгаа аж. Үхрийн аж ахуй эрхлэгчид дээр өгүүлсэнчлэн үхэр сүргээ өнөөх “шидэт” эрдэнэ шишээр хооллодог. Өвсийг бодвол үнэ нь хямд бас мал хурдан цаддаг гээд давуу талтай гэнэ. Гэтэл энэ нь ямар хор хөнөөлтэй болохыг энэ чиглэлийн судалгаа хийдэг эрдэмтэд нотолж байна. Өвс, зүлэг идэж дадсан хивэгч амьтад эрдэнэшишээр хооллос ноос ходоодонд нь олон сая нян үүрлэж, хү чилд тэсвэртэй гэдэсний сав хан цар үүсгэдэг болох нь тог тоогджээ. Ийм халдвартай мал бусдадаа амархан халдааж, нядалгаанд орсны дараа бусад үхрийн махтай холилдон олон шат дамжлага дамжин хэрэглэгчдийн гарт хүрдэг байна. Ийм халдвартай малын ма хаар хийсэн гамбургерээс болж Барбарагийн хүү Кэвин хорвоог орхижээ.
АНУ-ын орчин үеийн супер маркетуудад дунджаар 47 мянган нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн зардгийн 90 гаруй хувь нь орц найрлагадаа генийн өөрчлөлтөд орж хувьссан өнөөх гайхал эрдэнэшиш агуулдаг аж. Тэгэхээр энэ ямар өргөн хэрэглээ ний хүнс болох нь харагдах биз ээ. Эрдэнэшишээр кетчүп, кока кола, саахар орлуулагч, жигнэмэг, найруулдаг ундаа зэрэг олон зууны нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, мөн хүүхдийн живх, төрөл бүрийн батарей хийдэг юм байна.
“Food incs” баримтат кинонд “Хүнс үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын дунд маш том хөшиг байна. Хэрэв энэ хөшиг шилэн байсан бол хэрэглэг чид хэзээ ч тэдний бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байсан” тухай өгүүлжээ. Америк даяар цөөхөн хэдэн компани Хүнсний үйлдвэрлэлийг өөрийн мэдэлд авч, төр засаг, хууль дүр мийн алинд ч дийлдэхээ больж, хяналтаас хэдийнэ гарсан аж. Тиймээс экологийн цэвэр бүтээгдэхүүн буюу байгаль дээр өвс тэжээлээ өөрөө хайж олж иддэг малын мах, уламжлалт тахианы фермд жам ёсоороо үржүүлэгт орж, өндөглөсөн та хианы мах дэлгүүрийн лангуун дээр “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” гэсэн шошготойгоор илүү үнээр зарагдах болжээ. Тухайн бүтээгдэхүүнийг генийн өөрчлөлттэй эрдэнэшишээр хийсэн байна уу, үгүй юү гэдгийг ялгаж, таних тэмдэг тавьдаг, иргэд тэдгээрээс сон голтоо хийдэг тогтолцоо руу шил жиж буй юм байна.
Харин манайд энэ талаарх ойлголт төдийлэн сайн биш. Америкийнх л бол сайн гэсэн бодолтой хүн бидний дунд цөөнгүй. Ер нь Америк гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрээс манайх бүтээгдэхүүн импортолж байгаа. Генийн өөрчлөлтөд орсон, химийн бордоо шахуулсан, өт хорхойд идэгдсэн ямар гээч хүнс дэлгүүрийн лангуун дээр байгааг мэдэх арга байхгүй шүү дээ.
Гэхдээ нэг үеэ бодоход монголчууд хятад хүнсний ногооноос бүрэн татгалзаж чадсан. Эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоог эрүүл хэмээн сонгож хэдэн төгрөг илүү төлөхдөө харамсдаггүй болсон. Гурилыг мөн дотооддоо үйлдвэрлэж, өөрийн хэрэгцээгээ бүрэн хангаад байна. Одоо бусад хүнсний бүтээгдэхүүнээ ч өөрсдөө үйлдвэрлэдэг болмоор байна. Түүн дээрээ “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” гэж нүүр бардам бичиж, зарладаг, түүгээрээ дэлхийд эрүүл хүнстэй орон гэж гайхуулдаг болмоор. Экологийн цэвэр, жинхэнэ ориг бүтээгдэхүүн хэрэглэж ирсэн уламжлалаа сэргээж, эх орныхоо хөрсөнд ургасан бүтээгдэхүүн, мал, амьтны эрхэнд халдаагүй сэтгэлд сэвгүй хүнс хэрэглэе.
Зохиогчийн эрх: “ӨНӨӨДӨР” сонин