
Уулзалтад ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Өлзийбат, Гаалийн хяналт,бүрдүүлэлтийн хэлтсийн дарга Д.Баасан, Гаалийн төв лабораторийн эрхлэгч Н.Цолмон, мөн УБТЗ-ын Дархан өртөө, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь МҮХАҮТ–ийн салбар, Туушин, Манбу, Болдтөмөр ерөө гол, МН ба АХАС, Асмос, Ган эрдэс хүдэр, Бэйди-юантун, Туулын гүүр далай, Бластфурнас плант, Жөменкуане, Мөнх ариун ундрах зэрэг ХХК-иуд, “Голомт банк”-ны төлөөлөгчид оролцов.
Зөвлөлгөөнөөр Гадаад худалдааны гэрээг хэрхэн байгуулах түүнд тавигдах нөхцөлүүд, экспортын бараанд шаардагдах бичиг баримт, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт, борлуулалтын үнэлгээг жишиж үнэлэх аргачлал болон шийдвэрлүүлэх асуудал, гаалийн хяналтын бүсэд тавигдах шаардлага, захиалга дуудлагаар гаалийн бүрдүүлэлт хийх болон экспортод холбогдох хууль тогтоомжийн талаар илтгэл тавьж оролцогчдын асуултад хариулжээ.
Цаашид гаалийн хяналтын бүсэд ажлын бус цагаар ажиллах тохиолдолд төлбөртэй үйлчлэх, илүү цагийн хөлсийг олгох, Геологийн төв лабораторитай онлайнаар мэдээлэл солилцож дүгнэлтийг нь цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулах талаар харилцан санал солилцов.