1981-03-22 Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр
Өнөөдөр гуравдугаар сарын 22. Энэ өдрийг тодотгодог хамгийн гол үйл явдал бол Монгол хүн сансарт ниссэн өдөр.
Өнөөдрөөс 32 жилийн өмнө Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч
Жүгдэрдэмидийн Гүррагчаа ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын
хамтаар хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас
“Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм.