Оюутнууд ширээний теннисээр өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Оюутнууд ширээний теннисээр өрсөлдөж байна

Монголын оюутны спортын “Универсиад” III  их наадам спортын 15 төрлөөр улс орон даяар амжилттай зохион байгуулагдаж байна. Универсиад наадам нь Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Гадаад харилцааны сайд, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгчийн баталсан зааврын дагуу анхан /их, дээд сургууль, коллеж/, дунд /нийслэл, баруун, хангай, зүүн, төвийн бүс/, шигшээ гэсэн гурван үе шаттайгаар явагдаж урьдчилсан байдлаар шатар, цана, тэшүүр, волейбол гэсэн төрлүүд амжилттай явагдаж дүнгээ гаргажээ.

Оюутны наадмын ширээний теннисний нийслэлийн бүсийн тэмцээн “Оч” клубт гуравдугаар сарын 22-23-ны өдрүүдэд болж байна. Нийслэлийн бүсийн тэмцээнд МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг 20 их, дээд сургуулийн эрэгтэй 53, эмэгтэй 47 тамирчин ганцаарчилсан болон холимог хосын төрөлд өрсөлдөж буй. ШУТИС-ийн оюутнууд болох Монгол улсын хошой аварга Э.Лхагвасүрэн, улсын аварга Б.Энхжин, Монголын бүх ард түмний XIII их наадмын аварга З.Төрболд нарын шилдэг тамирчид нийслэлийн бүсийн тэмцээнд оролцож байна.

Нийслэлийн бүсээс шалгарсан аваргууд шигшээ тэмцээнд оролцоно. Оюутны III Универсиад наадмын шигшээ тоглолт гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд “Оч” ширээний теннисний клубт болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж