Ээж ээ, намайг хэн гэдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Ээж ээ, намайг хэн гэдэг вэ?

Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эгэлгүй нэгэн бүсгүй тодорчээ. Хөвсгөл аймгийн Галт суманд амьдардаг Мөнгөнчимэг гэгч эмэгтэй хэвлийгээсээ 2000 орчим чулуу гаргаж, уран нарийн хийцтэй бурхан хүртэл төрүүлж, Сүхбаатар жанжны дүрстэй зоосон мөнгө үйлдвэрлэж, алт мөнгөн ч билүү арслан барсыг ихэрлүүлжээ.

Хаанаа тээсэн нь мэдэгдэхгүй ч амаараа төрүүлсэн бурхан нь “Ээж ээ, намайг Цагааншүхэрт гэдэг” хэмээн айлдсан гээд хүн итгэхийн аргагүй энэ мэдээлэл facebook, twitter-чдыг жинхэнэ хөгжих юмтай болгож байгаа бололтой. Цахим ертөнцөд аль хэдийнэ ”Ээж ээ, намайг Iphone гэдэг” гэсээр элдвийн зүйлс “мэндэлж” эхэлжээ.

Жиргээчдийн дунд ийм “ээж”-үүд тодорч эхлэв. Шархүү нь ч гэсэн бодож байгаад улс оронд хэрэгтэй ямар нэгэн зүйлээр бөөлжих санаатай. Шингэнээ шатахуун болгож гаргадаг байвал ямар вэ гэсэн санал хэлсэн байна лээ. Тэр ч бас боддог бодол шүү.










А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж