Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж гардууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж гардууллаа

НҮБ-ын Хүн амын сангийн Ази номхон далайн бүсийн захирал хатагтай Нобука Хорибэ Дархан-Уул аймагт айлч­лав.

Эрүүл мэндийн дэд сайд Цолмон, тус яамны гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэсийн дарга Я.Янжмаа, НҮБ–ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Ан­жен­тина Матавел, тус сангийн зайн оношлогоо төслийн зохицуулагч Б.Цэндмаа нарын албаны хүмүүсийн төлөөллийг аймгийн Засаг дарга Г.Эрдэнбат хүлээн авч уул­зав. Энэ үеэр НҮБ–ын Хүн амын сангийн Эрүүл мэндийн тө­сөл найман аймагт хэрэгжиж бай­гаагийн нэг нь Дархан–Уул аймаг бөгөөд төсөл хэрэгжсэнээс хойш гурван жил дараалан эхийн эндэгдэл гараагүй, нярайн эн­дэг­дэл улсын дунджаас хоёр да­хин буурсан зэрэг эерэг олон үзүү­лэлт гарсан нь төслийн өгөөж хэмээн аймгийн ЭМГ–ын дарга Э.Энхжаргал онцлов. Аймгийн Нэгдсэн эм­нэлэгт 32 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг мөн энэ үеэр хүлээлгэн өглөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж