Тус улсын “STA” мэдээллийн агентлагийн дамжуулснаар шинэ Засгийн газрын төлөө 90 депутатын 52 нь санал өгч, 35 нь эсрэг байр суурьтай байжээ. Барууны төвийн үзэл баримтлалтай Янез Яншагийн Засгийн газрыг орлож буй эвсэлд «Эерэг Словени», социал-демократууд, «Иргэний жагсаалт», Словенийн тэтгэвэр авагчдын Ардчилсан нам багтаж байна. Шинэ Засгийн газрын эсрэг Яншагийн удирддаг Словенийн ардчилсан нам ба «Шинэ Словени» нам санал өгчээ.
Парламент нь хоёрдугаар сарын 27-нд Яншагийн Засгийн газарт итгэл үзүүлээгүй байв. Авлигатай тэмцэх газраас Янша 200 мянган еврог хөрөнгийн мэдүүлэгтээ бичээгүй гэж нэгдүгээр сарын 8-нд зарласан юм. Янша үүнийг үгүйсгэж,албан тушаалаасаа огцрохгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч ээлжит бус сонгуулийн дараа Яншагийн олон түнш эвслийг орхижээ.
Словенийн шинэ Засгийн газарт 13 сайд ажиллах бөгөөд тус орны түүхэнд хамгийн залуу Засгийн газар болж байна. Сайд нарын дундаж нас 45. Ерөнхий сайд Братушек нь 1994 онд Люблянийн их сургуулийн байгалийн шинжлэх ухаан, технологийн факультетийг дүүргэсэн ба 2006 онд нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Улс төрд хөл тавьтлаа Сангийн яамны төвийн хэлтэст ажиллаж байв. Тэрээр 2012 онд парламентад сонгогдсон байна. Братушек нөхөр, хүү, охин нарынхаа хамт амьдардаг.