
Мэдээж улаан өнгө бол бүх өнгөнүүдээс хамгийн дулаан өнгө юм. Улаан өнгөтэй чулууг илэн далангүй, нээлттэй хүмүүс ялангуяа эрчүүд их сонирхдог. Улаан өнгөний нэг сөрөг тал нь түргэн ааш, уур хилэнг илэрхийлдэг. Хятадад улаан өнгийг мандан бадрал, баяр хөөртэй холбон тайлбарладаг юм. Сүйт бүсгүйчүүд нь улаан даашинз өмсч, хаалгаа улаанаар буддаг. Мөн улаан сарнай нь хайр дурлал, хүсэл тачаалыг бэлгэддэг. Мөн улаан өнгө бол ангараг гарагийн өнгө бөгөөд уг гарагийг дайны бурхан гэж нэрлэдэг байжээ.
Түүнчлэн гал болон цусны улаан өнгө эрч хүч, тасралтгүй үргэлжлэх амьд холбооны маш хүчтэй бэлгэдэл юм. Улаан өнгө нь амьдралын төлөөх тэмцлийн илэрхийлэл болж байдаг. Түүнээс гадна дур хүсэл, тачаалын өнгө гэх нь ч бий.






