Хилари Даффын хүүгийн нэг насны ой

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Хилари Даффын хүүгийн нэг насны ой

Дуучин, жүжигчин Хилари Дафф ээж болсноосоо хойш ихэнх цагийг ар гэртээ ялангуяа Лука хүүдээ зарцуулах болсон аж. Тэрээр өчигдөр хайртай хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг тэмдэглэж, гэр бүлд нь тохиосон баярт мэдээг Twitter хуудсаар дамжуулан хуваалцжээ. Хилари өчигдөр нөхөр Майкийн хамт  Калифорнийн “Babies First Class”-аар хайрт Лука хүүгийнхээ  хамт үйлчлүүлж, орой нь гэртээ дотны найзуудаа урин бяцхан үдэшлэг зохиожээ. Хилари  хүүдээ төрсөн өдрийн мэнд дэвшүүлж шохойгоор бичсэн төрсөн өдрийн мэндчилгээтэй самбарын зургийг мөн Твитертээ тавьсан байна.

Холливудын залуу бүсгүйчүүдийн нэг тэрээр 2007 онд NHL-ийн хоккейчин Майк Комритой сүй тавьж хосууд 2010 онд хуримаа хийсэн билээ. Хилари одоогийн нөхөртэйгөө гэрлэхээс өмнө дуучин Жэел Маддентай 2004 онд гэрлэсэн ч хосууд хоёр жил хамтдаа амьдраад салсан аж.


Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж