Барак Обама Палестинд айлчлав

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Барак Обама Палестинд айлчлав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзахаар өнөөдөр нийслэл Рамалла хотод иржээ. Ерөнхийлөгч Барак Обама үүнээс өмнө Израйльд айлчилсан бөгөөд тэрээр энэхүү айлчлалынхаа хүрээнд  Израйль-Палестины хоорондох энх тайван байдлыг дахин сэргээх талаарх гарцыг эрэлхийлэх тухай гадны хэвлэлүүд мэдээлж буй юм. Гэхдээ Барак Обамаг Палестинд айлчлахтай давхцан өнөө өглөө Газа хотоос Израйль руу хоёр ширхэг пуужин харвасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Израйль, Палестин зэрэг улсуудаар хийж буй гурван өдрийн айлчлалынхаа хүрээнд хоёр орны зөрчил, тэмцлийг намжаах арга замыг эрэлхийлэхээс гадна Ираны цөмийн хөтөлбөр, Сирийн зөрчил мөргөлдөөний талаар санал бодлоо солилцох аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж