Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны Дээд зөвлөлийг татан буулгах, хууль бус орлогыг хураан авах, эсэх тухай шүүх хурал өнөөдөр болсон ч хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Учир нь материал бүрдүүлэлт хангалтгүй, нотлох баримт дутуу гэх үндэслэлээр хурлыг хойшлуулсан байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас СӨХ-ны Дээд зөвлөлийг өнгөрсөн нэгдүгээр сард “Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг байгуулага байсаар атал Дээд зөвлөл гэж бас нэг байгууллага байх ёсгүй. Өнгөрсөн арван жилийн хугацаанд нийт 500 гаруй сая төгрөгийг хууль бусаар үзсэн” гэх үндэслэлээр шүүхэд өгсөн юм.
Д.ЖАРГАЛ