
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас 2011оныг “Өрхийн амьжиргааг дэмжих” жил болгон зарласан. Тиймээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаанаар бага, дунд орлоготой иргэдийг дэмжих, ажлын байраар хангах төсөл хэрэгжлүүлж, аймгийн төсвөөс 200 сая төгрөг гаргахаар шийдвэрлэжээ. Аймгийн комисс хуралдаж, 75.9 сая төгрөгийг өрхийн тариалангийн төсөл хэрэгжүүлэх, таван сая төгрөгийг дархан, мужаан, оёдол, сийлбэрийн шавь сургалтанд зарцуулах, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын агропаркад 12 хүлэмж худалдан авах, 70 гаруй иргэнийг ажлын байраар хангахад 30 сая төгрөг, жижиг оврын трактор худалдан авахад 30 саяыг зарцуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Эдгээр ажлыг хэрэгжүүлснээр 2000 гаруй иргэн ажлын байртай болохоос гадна 80 шахам хувь нь байнгын ажлын байраар хангагдана гэж үзэж байгаа аж.