
Улаанбаатар хотыг 600 мянган хүн амтай байхаар төлөвлөж, дэд бүтцийг нь шийдсэн аж. Харин одоо нийслэл нэг сая 700 мянган хүн амьдарч байна. Даац нь хэтэрсэн хот гадагшаа тэлэх бодлого баримталж байгаа ч захын хороололд хүн амьдрах боломж бололцоо хангалтгүй байна. Сонгино хайрхан дүүргийн 20-р хороо буюу Эмээлтэд эмнэлэг , сургууль , цэцэрлэг байхгүйгээс иргэд хамгийн анхан шатны үйлчилгээг авч чадахгүй байна. Сурагчдын хичээл өглөө найман цагт эхэлдэг. Гэтэл Эмээлтээс хамгийн эхний унаа есөн цагт хөдөлдөг аж. Тиймээс захын хорооллын дүүргүүдэд сурагчид сургууль завсардах явдал газар авсаар байна. Энэ мэтчилэн худаг ус , нийтийн тээвэр, гэрэл цахилгааны асуудлууд нийт захын хорооллуудын тулгамдсан асуудал болоод байна.
Ө.Чинзориг