Олимпийн аварга спринтер Сенатад өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга спринтер Сенатад өрсөлдөнө

Олимпийн есөн алтан медальтай спринтер Карл Льюис Нью-Жерси мужаас Сенатын сонгуульд нэр дэвшихээр болсон байна. Тэрбээр ирэх даваа гаригийн их үдэд Нью-Жерси мужийн Маунт Холлид хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ тухайгаа албан ёсоор мэдэгдэх гэнэ. Тус мужийн Медфорд хотын оршин суугч Льюис Ардчилсан намаас нэр дэвшинэ. Энэ нь түүний хувьд улстөрийн тавцанд хөл тавих гэж оролдож буй анхны алхам нь ажээ.

Карл Льюис 1984 оны Лос-Анжелесийн олимпийн наадмаас дөрвөн алтан медаль, 1988 оны Сөүлийн олимпиос уртын харайлт болон 100 метрийн гүйлтэд алт, дараа нь 1992 оны Барселоны олимпиос дахин хоёр алт, эцэст нь 1996 онд Атлантад болсон зуны олимпийн наадмаас уртын харайлтын төрөлд дахин аваргын алтан медаль хүртсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж