Хөдөлмөрийн яамнаас аймгуудад чиглэл өглөө

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн яамнаас аймгуудад чиглэл өглөө

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян дөрөвдүгээр сарын 1-ээс эхэлнэ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн 4-р сарын 28-ныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тэмдэглэж байхаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх журам”-д 2012 онд өөрчлөлт орсонтой холбогдуулан сарын аяныг жил бүрийн 4-р сард зохион байгуулдаг.  

Барилга, замын салбарын ажил эхэлж буй энэ үед ХАБЭА-н сарын аяныг аймаг, нийслэл, дүүрэгт Хөдөлмөрийн хэлтэс хариуцан аймаг орон нутгийнхаа ХАБЭА-н салбар хороо, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нийгмийн халамжийн хэлтэс зэрэг газруудтай хамтран шинэлэг хэлбэрээр сарын аяныг өрнүүлэхийг Хөдөлмөрийн яамнаас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой чиглэл өгөөд байна.

Эх сурвалж: www.mol.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж