“Мөрдөх албаны сургууль байгуулна”

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

“Мөрдөх албаны сургууль байгуулна”

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй хуулийн төслүүдийн хүрээнд энэ салбарт хэрэглэгдэх хууль эрх зүйн орчны талаар нээлттэйгээр хэлэлцлээ.

Ингээд хэлэлцүүлгийн үеэр Хууль сахиулах их сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, Хурандаа Ж.Болдбаатараас хэлэлцүүлгийн ач холбогдлыг тодрууллаа.

-Шийдвэр гүйцэтгэгчдийн хэлэлцэж буй хуулийн төслүүдийн агуулга нь юу вэ?

Эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд 10 хуулийн төсөл боловсруулаад байна. Хууль зүйн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг үүн дээр ажиллаж уржигдраас эхлээд эдгээр хуулиуд дээр өргөтгөсөн хэлэлцүүлэг явуулж байна. Хууль сахиулах их сургууль, Хил хамгаалах Ерөнхий газарт өнгөрөгч өдрүүдэд зохион байгуулсан. Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт 4 хуулийн төслийг нь хэлэлцүүллээ.  Үүнд, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Маршалын албаны тухай хууль, Мөрдөх албаны тухай хууль багтаж байна.  Эдгээр хууль батлагдсанаар гурван шинэ алба шинээр бий болж байгаа юм. Эдгээрийн эрх зүйн зохицуулалт өмнө байсан ойлголтоос огт өөр. Жишээ нь, өмнө Маршалын алба гэж байгаагүй. Энэ алба нь шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах, гэрч хохирогчийг хамгаалах болно. Мөрдөх алба нь үндэстэн дамнасан эдийн засгийн гэмт хэргүүд дээр ажиллана.

-Шинээр алба бий болоход хамгийн эхэнд тэнд ажиллах боловсон хүчний асуудал хөндөгдөх байх. Үүнийг хэрхэн шийдэх гэж байна?

-Мөн боловсон хүчний асуудлаа хэрхэн шийдэх талаар  “Боловсон  хүчнийг хоёр аргаар бэлтгэнэ гэж төлөвлөж байгаа. Нэгд, одоо байгаа мэргэжилтэн, албан хаагчдаа давтан сургах. Хоёрт, Зарим төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд зориулан шинээр мэргэжилтэн бэлтгэх. Өөрөөр хэлбэл, Хууль сахиулах их сургуулийн бүрэлдэхүүнд Мөрдөх албаны сургууль байгуулна. Энэ сургуульд төрөл мэргэжлийн мөрдөгчид бэлтгэгдэн гарах болно” хэмээсэн юм.  

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж