Аврах ажиллагааны сургуулилт болно

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Аврах ажиллагааны сургуулилт болно

Гамшгийн нөхцөл байдалд үүссэн үед аврах, эрэн хайх ажиллагаа явуулахад шинээр стандарт тогтоох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид албан байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран энэ сарын 1-15-ныг хүртэлх хугацаанд аврах ажиллагааны бэлтгэл сургуулилт хийж байна. Уг ажлын хүрээнд өнөөдөр  “Сор” ХХК-ийн байранд аврах, хор уршгийг арилгах, үйл ажиллагааны заавар, журам, стандартууд  бодит байдалд хэрхэн нийцэж байгааг турших сургуулилт болно.

Сургуулилтийн үеэр “Газар хөдлөлтийн гамшгийн улмаас компанийн барилгад нуралт үүслээ” гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах салбар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгчид газар хөдлөлтийн гамшигт өртсөн барилгаас хүмүүсийг аврах ажиллагааг зохион байгуулах гэнэ.  Уг арга хэмжээг зохион байгуулснаар аврагчдын ур чадвар, тухайн албан байгууллагуудын аюулгүй байдал ямар төвшинд байгаа зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгөх аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж