Хэн нэгнээс үзэг зээлж хэрэглэчихээд санаатай, санаандгүй буцааж өгөхөө мартдаг хүмүүс албан газарт ганц нэг байдаг. Гэтэл бүр улаан цайм үзэг хулгайлдаг хүн бас байх юм. Тэгээд бүр улсын Ерөнхийлөгч. Чехийн Ерөнхийлөгч Вацлав Клаусын үзэг “хуссан” тухай мэдээ, баталгаажуулсан видео бичлэгийнхээ хамтаар дэлхий даяар шуугиан тарьж байна. Чехийн ард түмэн багагүй ичиж байгаа сурагтай.
Энэ явдал тун саяхан Ерөнхийлөгчийн Чилид хийсэн айлчлалын үеэр болжээ. Хоёр улсын хооронд хийх худалдааны гэрээг үзэглэх ёслолын үеэр Чилийн Ерөнхийлөгчийг үг хэлж байх хооронд хайрцагтай үзгийг үзэж сууснаа сэмээрхэн халаасалж орхисон байна.
Видео бичлэгийг энд дарж үзээрэй.