
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Богд-Хан уулын Хөх асгатын хойд үзүүр гэдэг газар гал гарч 3.5 га талбай ой шатжээ. Онцгой байдлын албанаас 149 албан хаагч, Богд-Хан уулын захиргаанаас 14 ажилчин, нийт 163 хүн, 16 автомашинтай түймрийг бүрэн унтраав. Мөн Хэнтий, Дорнод, Булган, Төв болон нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан гал түймрийг цурманд оруулж, зарим аймгийн нутагт гарсан галыг манаж байна. Сүүлийн үед малын халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймгийн нутагт гарсан малын галзуу өвчин, Дархан-Уул аймгийн нутагт гарсан гахайн үржил-амьсгалын замын хам шинж өвчин гараад байна. Халдвар гарсан тухайн аймгийн Засаг дарга нарын захирамжаар хорио, хязгаарлалтын дэглэм тогтоожээ.