
Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ!
Та бүхэнд Хаврын баяр, Нарны баяр, казах үндэсний шинэ жилийн баяр Әз-Наурызын гал халуун мэндчилгээг дэвшүүлж, аймгийн ИТХ, түүний тэргүүлэгчид, аймгийн Засаг дарга, Тамгын газрын өмнөөс болон хувиасаа нийт ард түмэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Улиран одож буй луу жил маань манай улс, төрөлх аймгийн нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд багагүй эерэг өөрчлөлт, ололт амжилт гарч их бүтээн байгуулалт өрнөсөн, хүн ард маань бүл нэмсэн, мал сүрэг маань таван төрлөөр өсөж онд мэнд орсон, үйлдвэр үйлчилгээ, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт ахиц дэвшил бэлэглэсэн, байгаль цаг агаарын таатай өдрүүд үргэлжилсэн өгөөмөр сайхан жил боллоо.
НҮБ-ын шийдвэрээр 2010 оноос эхлэн олон улсын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэгдэх болсон нүүдэлчин түмний уламжлалт их баяр цэнгэл – Наурыз баяраар Та бүхэн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс жаяг юугаан дээдэлж, өнгөрсөн оныхоо ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн дүгнэж, ирэх цагийн өнгийг сайн сайхнаар төсөөлөн бэлэгшээж, хотол олноороо хийморио сэргээн сайхан надаарай!
Эрхэм хүндэт наадамчин олон, Та бүхэн учран золгож буй могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, хүн бүрийн юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай.