
“Арга билэг” хамтлагийг сонсогчид “Дэв” киноны хөгжим болох “Төсөөлөл” аялгуугаар нь төсөөлдөг. Харин тэд энэ үдэш “Арга билэг”-гийн жинхэнэ хэмнэлийг мэдрүүлэх аж. Үндэсний хөгжмийн зэмсэгээр жазз уран бүтээл туурьвидаг нь энэ хамтлагийн онцлог. Тиймдээ ч этно-жазз хамтлаг гэж өөрсдийгөө тодорхойлдог. Тоглолтын тасалбараа авч амжаагүй бол яараарай. Тоглолт гурав хоног үргэлжлэх юм шүү.
М.УРИН