
Карл Лагерфелд “Chanel” брэндийн өдгөө 100 жилийн ойд зориулж уг киног өөрөө найруулж байгаа нь энэ аж. Тэрээр өмнө нь хөгжимчин Жеймс Райтонтой өнгөрөгч онд хуримаа хийсэн Найтлигийн хуримын даашинзыг урлаж байжээ.
Найтли нэрт загвар зохиогчийн кинонд тоглох болсон талаар “Harper"s Bazaar”-т өгсөн ярилцлагандаа “Карл бол маш гайхалтай дизайнер, хурц шүүмжлэгч.
Би түүнтэй уран бүтээлийн хамтрагчид болж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэжээ. Кино ирэх тавдугаар сараас Сингапурт болох “Chanel”-ийн загварын шоун дээр эхлэн үзэгчдийн хүртээл болох гэнэ.
Э.АНХТУЯА