
Увс аймгийн Засаг дарга А.Цасчихэр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын мөнгө шамшигдуулсан хэрэгт өнгөрсөн хоёрдугаар сараас АТГ-т шалгуулсан ч нийслэлийн Прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Эл хяналтын шатны шийдвэрийг тус аймгийн иргэдийн төлөөлөл н.Батсайхан нарын иргэд хууль бус гэж үзэн дахин шалгуулах тухай хүсэлтийг өнөөдөр уламжлах юм байна. Төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт татагдсан А.Цасчихэр нь тус аймагт өнгөрсөн онд барихаар төлөвлөсөн Нарийы голын 325 км, Тээлийн голын 75.3 км гүүрийн барилгын ажил гүйцэтгэх ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгэхээр 710 сая, төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг барихдаа дөрвөн давхар болгосон зэрэг олон хууль бус үйлдлийг нь нотлох баримт тэдэнд бий гэнэ.
Н.Түвшин