
Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар томилогдож байхынхаа оронд Татварын ерөнхий газрын дэд дарга ч юм уу, Уул уурхайн яамны дэд сайдаар томилогдсон бол асуудал Үндсэн хуулийн цэцэд очино гэж үү.
Ийнхүү Тагнуулын ерөнхий газар хоёр дэд даргатай ч одоо бол хоёулаа эзэнгүй болоод байх шиг байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын шийдвэрээр Тагнуулын ерөнхий газрын дэд даргын алба хашиж байсан Ч.Чулуунбаатарыг чөлөөлсөн бол Ерөнхий сайд хууль зөрчсөн томилгоогоо буцааснаар тус газрын хоёр дахь дэд дарга ийнхүү чөлөөлөгдөөд байна. Мэргэжлийн өндөр ур чадвар шаардах энэхүү албан тушаалд жинхэнэ байх ёстой хүмүүсийг нь л томилоосой доо.
Г.ДАРЬ