John Travolta мафийн боссын дүрд тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

John Travolta мафийн боссын дүрд тоглоно

Олон гайхалтай дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийн
хүлээсэн нэрт жүжигчин
John
Travolta
шинэхэн киноны ажилдаа ороод байна. Тэрбээр "Gotti:
Three Generations" нэртэй Нью-Иоркын мафийн эцгийн тухай өгүүлэх
найруулагч Nick Cassavetes-ын киноны гол дүрд тоглож байгаа аж.

“Энэ бол магадгүй өмнө нь сөхөгдөж байгаагүй тун
сонирхолтой түүхийг өгүүлнэ. Миний дүрийн тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх
боломжгүй. Учир нь энэ киноны гол зангилаа үйл явдал учраас нууц хэвээр байсан
нь дээр” хэмээн киноны хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Уг кинонд Joe
Pesci болон шоучин охин Lindsay Lohan нар тоглож магадгүй талаар мөн яригдаад
байгаа юм. Удахгүй дүрийн сонголт дуусаж, энэ оны сүүлчээр кино зураг авалтаа
эхлэх гэнэ.

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж