Хөдөөг хоршоолох аяны туг 9 суманд аялаад байна

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Хөдөөг хоршоолох аяны туг 9 суманд аялаад байна

Өвөрхангай аймгийн ХХААЖДҮГазраас Хайрхандулаан суманд хоршоологчдын зөвлөгөөнийг гуравдугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд 130 гаруй иргэн хамрагдаж санал бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ ХХААЖДҮГазрын  мэргэжилтэн З.Баярсайхан oрон нутагт xөдөөг хоршоолох аяны хүрээнд хийгдсэн ажил, хоршоог хэрхэн байгуулах талаар сургалт явууллаа. Мөн хоршоологчдын дунд бөхийн барилдаан, гар бөмбөгийн тэмцээн, “1 минут 1 саятан“ тэмцээн, үдэшлэг зэргийг зохион байгуулж, хоорондоо танилцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгосон юм.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны “Хөдөөг хоршоолох аян”-ы тухай 95 дугаар тогтоолын дагуу тус аян Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжиж, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан суманд “Хөдөөг хоршоолох аян”-ы тугийг  аялуулаад байна.

Б.БАТЧИМЭГ

(Өвөрхангай аймгаас мэдээлэв.)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж