
Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохоос нэг өдрийн өмнө буюу 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Захирамж хүчингүй болсонд тооцсон тухай” 46 дугаар захирамж гарган дээрх захирамжаа хүчингүй болгосон байна. Иймд Үндсэн хуулийн цэц зөрчлийн шинж арилсан хэмээн үзэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаагаа зогсоов.
Монгол Улсын Ерөнхий сайд захирамжаа Цэцийн хуралдаан болохоос нэг өдрийн өмнө хүчингүй болгосон дээрх үйлдэл нь ийнхүү хоёр дахь удаагаа давтагдаж байна гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.