“Sky resort open” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

“Sky resort open” тэмцээн болно

“Скай Резорт” компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “SKY RESORT OPEN” тэмцээн гуравдугаар сарын 23-нд буюу ирэх бямба гаригт болох гэж байна. Цанын спортыг хөгжүүлэх, олон улсын стандартад нийцсэн цанын зам дээр тэмцээн уралдаан зохион байгуулах, тамирчдын ур чадварыг сайжруулах, гүйлтийн цанын ойрын зайн спринт, уулын цанын слалом, сноубоард төрлийг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болдог нээлттэй тэмцээнд мэргэжлийн цанын тамирчид болон уулын цана, сноубоард сонирхогчид оролцдог уламжлалтай.

“SKY RESORT OPEN” тэмцээнийг МҮОНТ-ийн уран бүтээлчид Монголд анх удаа орон даяар шууд дамжуулахаар болжээ.

Тэмцээний төрлүүд:

 

Спортын
төрөл

Төрөл

Хүйс

Түвшин

Зохиогдох
газар

1.

Спринт

Ганцаарчилсан

Эрэгтэй, эмэгтэй

Мэргэжлийн

Гүйлтийн цанын зам

2.

Спринт буухиа

Баг

Эрэгтэй-2, Эмэгтэй-1

Мэргэжлийн

Гүйлтийн цанын зам

 

3.

 

Слалом Цана

 

Ганцаарчилсан

Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд/17наснаас доош/

 

Сонирхогч

 

Хүрхрээгийн зам

4.

Слалом Цана

Ганцаарчилсан

Эрэгтэй

Мэргэжлийн

Хүрхрээгийн зам

 

5.

Слалом Сноубоард

 

Ганцаарчилсан

 

Эрэгтэй

 

Сонирхогч

 

Хүрхрээгийн зам

 

6.

 

Сноубоард, Цана

Чөлөөт үзүүлбэр

 

Эрэгтэй,  Эмэгтэй

Сонирхогч Мэргэжлийн

 

Грийн парк


Дэлгэрэнгүй мэдээллийг www.skyresort.mn сайтаас авч болно.  
Тэмцээний бүртгэлийн утас: 7700-0990, 91007847

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж