Фото: Steven Haywood / AFP“Рембрандт” гэх судалгааны хөтөлбөрийг удирдаж байгаа тэр эрдэмтэн уг зургийг дахин шалгаж үзжээ. Мэргэжилтнүүд бүтээлийн давхарга бүрт химийн судалгаа хийсэн байна. Өдийг хүртэл энэ зургийг 1635 онд Рембрандтийн шавь нарын нэг зураг гэж тооцогдож ирсэн юм. Энэ хувилбарыг анх 1968 онд их мастерын бүтээлийг судлаач Хорст Герсон гаргаж иржээ.
Рембрандт төслийнхөн тэр санааг эхнээс нь дэмжиж ирсэн ч өнгөрсөн 45 жилийн дотор зураачийн арга барилын талаар шинэ мэдээлэл нэмэгдсэн бөгөөд тэр нь уг зургийг Рембрандт өөрөө зурсан гэж баталж өгчээ.
Эдлэн газар нь Их Британийн соёлын өвийг хамгаалж хадгалах хувийн буяны сангийнх учраас энэ зураг нь өөрөө хувийн буяны сангийн мэдэл дэх их зураачийн цорын ганц бүтээл нь болж байна. Зургийг 30 сая ам.доллараар үнэлсэн ч хэзээ ч худалдахгүй гэнэ. Өөрийн хөрөг нь Рембрандтийн уран бүтээлд чухал байр эзэлдэг. Их мастер өөрийгөө зурсан бараг ер орчим зураг байдаг ажээ. Гэхдээ түүний олон хөргийг шавь нар нь хуулбарлан зурсан байв. Одоо зураачийн яг өөрийнх гэх 40 орчим зураг, гар зураг, 30 орчим бар зураг байдаг.