Бичил уурхайг судлахаар Перу, Колумбыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Бичил уурхайг судлахаар Перу, Колумбыг зорьжээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Ганбат, Уул, уурхайн яамны дэд сайд О.Эрдэнэбулган, Ашигт малтмалын  газар дарга Б.Батбаяр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Г.Алтансүх, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр, Ерөнхийлөгчийн санхүү эдийн засгийн зөвлөх О.Дашдорж, Тогтвортой бичил уурхай төслийн Үндэсний зохицуулагч П.Үржинлхэндэв нарын  бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид  бичил уурхайн чиглэлээр туршлага судлахаар Перу, Колумбо улсыг зорьсон байна. УИХ-ын гишүүд уул уурхайн салбартт хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийг зохион байгуулалтанд оруулах, хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр Перү, Колумбо улсуудын баримталж байгаа бодлого, хууль эрх зүйн орчин, татвар, даатгалын бодлогыг судлахаар ажлын айлчлал хийж байна. Дээрхи хоёр улс нь бичил уурхайн олон арван жилийн туршлагатай ажээ. Одоогоос олон жилийн өмнө Швейцарийн холбооны улсаас  Перү улсад манайхтай ижил төстэй төсөл хэрэгжүүлж,  бичил уурхайчдыг зохион байгуулалтанд оруулсан аж. Колумбын хувьд 2010 оноос Олон улсын Шударга худалдаа, шударга олборлолтын системийг нэвтрүүлж бичил уурхайчдын олборлосон алтыг зах зээлд урамшууллын үнээр гаргаж байгаа юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж