Facebook-ийн монголчууд 560 мянгуулаа

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Facebook-ийн монголчууд 560 мянгуулаа

Сүүлийн хэдхэн жилийн дотор бид олон нийтийн сүлжээ сайтууд/social networking sites/ гэж нэрлэгдээд байгаа эдгээр сайтуудаар маш өргөнөөр үйлчлүүлэх болсон. Тэр тундаа Facebook , Twvitter , YouTube. Харин Монголд хамгийн олон хэргэлэгчтэй сошиал сайт бол яах аргагүй Facebook /560мянга/.

Өглөө сэрээд, ажилдаа ирээд бидний хамгийн түрүүнд ордог сайт бол яах аргагүй, өөрийн эрхгүй  Facebook болоод байгаа. Дэлхий нийтээр нэг тэрбум гаруй хүнийг өөртөө нэгтгээд байгаа энэхүү сайтад хүнд хэрэгтэй маш олон мэдээлэл бий ч бас алдаж болохгүй цаг хугацаа, ажил үрэгдэх тал ч мэдээж бий. Гол нь бүх зүйл танаас өөрөөс чинь шалтгаалах болно . Хэнд ч хэрэггүй хэн нэгний нүцгэн шахуу авхуулсан зурган дээр Like дараад суух, эсвэл хэн нэгэн нас барсан тухай мэдээлэл дээр Like дараад суух юм бол Facebook ажлийн маш том садаа болох болно. Тиймээс хэрэгтэй мэдээллээ богино хугацаанд хайлт хийн олж сурах нь танд ашигтай.

Facebook-д янз бүрийн сонирхлын маш олон группууд бий. Мэдээ мэдээллийн хуудсууд я ялгаагүй. Жишээ нь та компьютерийн талаар мэдлэг бага бол энэ төрлийн группуудээс хүссэн мэдээллээ үнэ төлбөргүй хурдан шуурхай авах боломжтой. Эсвэл нэг сайхан амттан, бялуу ч юмуу хийж сурмаар санагдвал гэрийн эзэгтэй нарт зориулсан группүүдээс энэ талаар сурах боломжтой.

Г.ГАЛБАДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж