YouTube: Шилдэг арвыг танилцуулъя

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

YouTube: Шилдэг арвыг танилцуулъя

Бид Facebook,  Twitter төдийгүй  YouTube гэж юу болохыг мэддэг болоод багагүй хугацаа өнгөрсөн байна. YouTube-ийг анх 2005 онд үүсгэн байгуулсан ба үндсэн зарчим нь өөрийн оруулсан видеог бусадтай хуваалцах онлайн талбар юм. YouTube-д та бүртгүүлэхгүйгээр дурын видеог үзэх боломжтой. Харин бүртгэлтэй болсноор 15 минут хүртлэх урттай видеог өөрөө оруулах боломжтой. Хэрвээ өөрийн дансаа баталгаажуулбал дээд тал нь 12 цагийн /20гб/ урттай видеог ч оруулах боломжтой болсон байна. Бас нэг сонирхууштай зүйл нь та YouTube-ээс  3D форматтай бичлэгүүдийг үзэх боломжтой.

Одоогийн байдлаар үзэл суртал, шашин шүтлэгийн байдлаас болоод нэлээн хэдэн оронд YouTube-ийг хориглосон байна. Учир нь YouTube хүн бүрийн оруулсан видеоны утга санааг  хянах боломжгүй юм.

YouTube-ийн шилдэг арав /03 сарын 11-17/

  1. PSY – GANGNAM STYLE- 1,432,453,254 views
  2. Justin Bieber – Baby ft. Ludacris – 839,982,615 views
  3. Jennifer Lopez – On The Floor ft. Pitbull – 657,239,195 views
  4. Eminem – Love The Way You Lie ft. Rihana – 546,445,779 views
  5. LMFAO – Party Rock Anthem – 526,851,404 views
  6. Charlie bit my finger – again ! – 517,240,490 views
  7. WakaWaka (This Time for Africa) – 512,576,911 views
  8. Lady Gaga – Bad Romance – 512,075,024 views
  9. Michel Teló – Ai Se EuTePego – 487,277,736 views
  10. Don Omar – DanzaKuduro ft. Lucenzo – 432,245,306 views
Г.ГАЛБАДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж