
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн саналыг тусгах, иргэн төвтэй нийгмийг төлөвшүүлэх зорилгоор хүн амын эрүүл мэндийн асуудал бол зөвхөн эрүүл мэндийн байгууллагын асуудал биш бөгөөд иргэн таны оролцоо хамгийн чухал, та өөрийн эрүүл мэндээ хамгаалах талаар юу хийж чадах вэ, бусад салбар иргэдийн эрүүл мэндэд ямар оролцоотой вэ талаар иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд хэрхэн оролцох талаар нээлттэй хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын дүүргүүд болон аймгуудад хийж буй.
Эрүүл мэндийн нээлттэй хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд иргэдийн санал бодол, судалгааны үр дүнд суурилж Иргэний эрүүл мэндийн эрхийг хангах, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх талаар тусгай стратеги боловсруулах аж.
“Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдэд болжээ.