
-З.Баянсэлэнгэ: Зургаан хувийн орон сууцны хөнгөлөлттэй зээлд иргэдийг хамруулахад шаардлагатай 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкинд өгсөн. Энэ үүргээ биелүүлсэн үү?
-Хөгжлийн банк: Засгийн газрын тогтоол гарах үед Хөгжлийн банк өөрийнх нь дунд хугацааны 600 сая ам.доллар буюу 800 тэрбум орчим төгрөгийн бонд гаргах процесс явагдаж байсан. Энэ мөнгийг шинэ бүтээн байгуулалтад зарцуулахаар анх шийдвэрлэсэн ч орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэсэн тогтол гараагүй байсан. Гэхдээ хөнгөлөлтэй зээл олгох Засгийн газрын шийдвэр гарсны дараа шинэ бүтээн байгуулалтад зарцуулах бондын мөнгөнөөсөө гаргахаар болсон. Эхний ээлжинд дотооддоо 200 тэрбум ам.долларыг санхүүжүүлээд, үүнээс эхний ээлжинд 50 тэрбум ам.долларыг орон сууцны санхүүжилтэд олгосон. 200 тэрбум ам.долларыг дотоодын зах зээл гаргах боломжгүй байсан учраас өөрсдийн босгосон мөнгөөс гаргахаар болсон. 2013 онд 30 тэрбумыг санхүүжүүлэлтэд өгөн бөгөөд нийт 80 тэрбум төгрөгийг гаргасан. Таван жилийн хугацаатай 600 сая ам.долларыг 5,75 долларын хүүтэй бонд босгосон.
–УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: 200 тэрбум төгрөгийн бондыг босгох үүрэг Засгийн газраас өгсөн. Тухайн үед зориулалтын бусаар хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх боломжгүй гэдгээ Засгийн газар танилцуулсан уу. Тухайн үед 50 тэрбум төгрөгийг гаргаагүй байсан бол зургаан хувийн орон сууцны хөнгөлөлттэй зээл үргэлжлэх байсан уу?
-Хөгжлийн яам: Зургаан хувийн хүүтэй зээл олгохын тулд олон улсын зах зээлд зургаан хувиас бага хувийн хүүтэй бонд гаргах шаардлагатай байсан. Үүнийг нь Засгийн газарт танилцуулсан ч одоо байгаа мөнгөөрөө санхүүжүүл гэсэн шийдвэр гарсан. Засгийн газраас шийдвэрээ хүргүүлж, Хөгжлийн банкны ТУЗ хуралдаж, шийдвэр гаргасан.
–УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 2012 оны 55 дугаар тогтоолын 4-т зааснаар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэт цаасны үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүү, арилжааны банкиар дамжуулан олгосон орон сууцын зээлийн хүүгийн зөрүүний санхүүжилтийг улсын төсөвт суулгах үүргийг Сангийн сайдад өгсөн. 2013 оны улсын төсөвт эдгээр санхүүжилтийг тусгасан уу?
-Сангийн яам: Засгийн газраас ийм үүрэг өгсний дагуу өнөөдөр бидэнд Хөгжлийн банкны 80 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Хөгжлийн банк, Сангийн яам хооронд байгуулсан гэрээний дагуу 2014 оны төсөвт 50 тэрбум төгрөгийг хүүгийн хамт, 2015 оны төсөвт 30 тэрбум төгрөгийг, хүүгийн хамт олгохоор гэрээ байгуулан ажиллаж байна.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Санхүүжилтийн эх үүсвэр бололцоо байгаа эсэхийг мэдээллэх үүрэг Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/, Төрийн банк гэсэн байгууллагууд иргэдэд мэдээлэл өгч байсан уу?
-ОССК-ийн захирал А.Гантулга: Ямар нэгэн санхүүжилтийн эх үүсвэр нь Засгийн газрын тогтоолыг үндэслээд иргэдэд мэдээлэл өгсөн. Нийт 4144 иргэний хүсэлтийг хүлээн авч, 3988 иргэний материал Төрийн банкинд шилжүүлсэн. Санхүүжилт нь Төрийн банк, Хөгжлийн банк хоорондын гэрээгээр зохицуулагдаж байсан. Засгийн газрын тогтоолын дагуу материалыг авсан.
-Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа: Төрийн банк орон сууцны хөнгөлөлттэй зээлээс өөр үйлчилгээ явуулж байгаа юу?
-Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан: Төрийн банк төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг гүүр юм. Тиймээс санхүүжилт хэр хэмжээгээр шийдэгдэнэ, түүний дагуу иргэдээс өргөдөл хүлээн авч, зээлээ шийдвэрлэж байгаа. 200 тэрбум төгрөгөөс 80 тэрбум төгрөгийн санхүүжилт Төрийн банкинд ирсэн. Энэ мөнгөөр 1700 хүний зээл шийдэх боломжтойгоос 1500 хүний зээлийг 70 тэрбум төгрөгөөр шийдвэрлэсэн.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Иргэдээс ирсэн гомдолд бүрдүүлсэн материалыг үндэслэн буцаасан гэсэн асуудал гарсан. 900 гаруй бүрдүүлсэн материалыг буцаасан гэх яриа ч гарч байсан энэ үнэн үү?
-Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан: 970 иргэний зээл хүссэн материалыг буцаасан гэдэг бол буруу ойлголт байна. Нийт 58 иргэний хүсэлтийг буцаасан. Зээлийн хороо зээл төлөх орлого багатай, давхар зээлтэй, өмнө нь муу зээлтэй байсан иргэдийн хүсэлтийг буцаасан.
-УИХ-ын гишүүн М.Батчимэг: Зээлд хамрагдаагүй үлдсэн 2600 иргэнийг дахин зээлд хамрагдахын тулд ямар арга хэмжээ авах вэ. Иргэд хохиролгүй, төсөвт дарамтгүй энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Сангийн дэд сайд н.Пүрэв: Эхний ээлжний санхүүжилт болох 50 тэрбум төгрөгийн асуудлыг шийдчихсэн. 2013 оны нэгдүгээр сарын 16-нд албан бичиг явуулаад ажлын хэсэг байгуулсан талаар танилцуулсан. Нэгдүгээр сарын 17-нд энэ ажлын хэсэг үлдсэн 30 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. Үлдсэн 2600 айлын асуудплыг ямар эх үүсвэрээр шийдэх вэ гэдэг тусдаа асуудал. Хэрэв арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдээд улсын төсвөөс зөрүүг нь төлнө гэвэл жилдээ 7-8 тэрбум төгрөгийн хүүгийн зөрүү өгнө. Энэ нь нийт хөтөлбөр хэрэгжих хугаанд 140-160 тэрбум төгрөгийн ачаалал төсөвт ирнэ. Үлдсэн айлуудыг шийдэхэд нийт 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ ангилж үзэх хэрэгтэй. Хэд нь ямар байдлаар хохирсон, шаардлага хангасан нь хэд байна гэх мэт. Зургаан хувийн хүү гэдэг бол улсын төсөвт маш их ачаалал бууж байгаа юм. Хүүгээ харж үзэх боломж ямар байна гэдгийг судалж байна. Манай Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах Үндэсний хороо байгуулагдсан. Хороо нь гурван ажлын хэсэгтэй. Үлдсэн айлуудыг хүү нь боломжийн байж төсөв дээрх ачааллыг арай хөнгөлөх мв бол 100 тэрбум төгрөг шийдэж өгөх боломж байгаа гэж үзэж байгаа юм. Өмнөх засгийн газрын ажил гээд хаях биш тодорхой хэмжээгээр шийдэх байр суурьтай байгаа.
-Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат: Бид үүнийг үргэлжүүлэх юм бол олон улсын хүний эрхийн тэгш эрхийн конвенцийн гол зарчмыг зөрчих болно. Иргэдийнхээ олонход шүүмжлүүлэх болно. 1800 орчим иргэнд хэтэрхий хөнгөлөлттэй нөхцөл олгоод бусад иргэдэд 15-20 хувийн зээлтэй явж байна. Засгийн газар ялгаварласан үзэл гаргаад байгаа. Засгийн газарт цаашид үргэлжлүүлэх боломж байгаа. Хөрнгө эдийн засаг санхүүгийн орчин тааламжтай байгаагийн дээр гаднаас хямдхан урт хугацаатай мөнгө татах боломжтой. Цаашид энэ асуудлаас гарах нэг гарц нь урьдчилгааг буцааж өгөх, эсвэл урчьдилгаа өгсөн орон сууцуудыг санхүүжүүлээд моргэйжийн зээлийг нь зах зээлтэйгээ уялдуулан санхүүжүүлээд явах нь зүйтэй байх гэж бодож байна.
-УИХ-ын гишүүн М.Батчимэг: Урьдчилгааг буцааж өгөхөд шийдэл болохгүй байх. Нэгэнт хашаа байшингаа зараад урьдчилгаанд өгсөн. Тэд эргээд хашаа байшин авах гэхээр үнэ нь өндөр болсон . Хүүг өөрчлөх асуудал бол зургаан хувийн хүүг Засгийн газар тогтоосон учир засгийн газар үүнийгээ ярих байх. Хямд эх зүсвэрийг татаж, хохирлыг барагдуулахад ийм арга зам албан ёсоор хайж байгаа гэсэн үг үү. Мөн энэ асуудлын буруутан нь улстөрчид. Засгийн газарт хариуцлага ярьж байгаа юу?
-Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат: Хуулийн хариуцлагын талаар яригдаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Эдийн засгийн хариуцлагын талаар маш идэвхитэй ярьж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хямд урт, хугацаатай зээл олгох нь Засгийн газрын үүрэг гэдэг дээр идэвхтэй ажиллаж байгаа. Хуучин ОССК-ийн бүтцийг өөрчлөнө. Засгийн газар жижиглэн дээр ажиллахаар компаинудаас өөрөө үнэ хэлж авдаг нь үнэ өсөх шалтгаан болдог, нөгөө талаар иргэддээ өөрсдөө зээлийн хэлэлцээр хийж өгдөг нь нэг том авлигын бүтэц болж байгаа юм. Мөнгө босгохын хувьд идэвхтэй яриа хийж байгаа. Гэхдээ зах зээлийн зарчимд тулгуурласан байх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-БХБЯ-ны төргийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн: Энэ бол үэнэхээр зах зээлийг гажуудуулсан буруу шийдвэр байсан. Энэ зээлийг зарлангуут арилжааны банкнаас зээл авах гэж байсан хүмүүс энэ зээл рүү хошуурсан. Зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй. Шаардлага нь арилжааны банкны шаардлагатай адилхан байсан учир орлого багатай иргэд авч чадаагүй, зүгээр зээл авах гэж байсан иргэд энэ зээлийг авсан. Хэтэрхий шоуны шинжтэй хөтөлбөр болсон учир нийлүүлэлт талаа дэмжээгүй болохоор браилгны үнийг шууд өсгөж, 10 гаруй хувийн хүүтэй зээл авсантай адилхан болсон. Ний нуугүй хэлэхэд арга замаа өөрчлөхөөс өөр аргагүй. Үлдэгдэл 12.5 тэрбум төгрөг байгаа. Үүгээр 280 орчим иргэний асуудлыг шийдээд цаашдаа өөрчлөхөөс өөр аргагүй болж байна. Одоо БХБЯ, Монголбанктай хамтарсан үнэ тогтворжуулах хөтөлбөрт гарын үсэг зураад явж байгаа. Энэ хөтөлбөрөөр нийлүүлэлтээ хэлж дэмжих, барилгын гол матераилын үнийг тогтвортой байлгах, шаардлагтай хөнгөлөлттэй зээлийг үзүүлээд барилгын ам. метрийн үнийг өсгөхгүй байх арга хэмжээ авах юм. Энэ ажлыг хийхээр журам боловсруулж байгаа. Журмын гол санаа нь баригдсан орон сууцанд моргэйжийн зээл өгөх, урьдчилгаа төлбөрийн хэмжээг багасгах, нэг банк, ОССК-иар дамжуулах биш бүх банкуудаар дамжуулахаар шийдэх юм. Олон банк оролцоод ирэхээр хүүгээрээ өрсөлдөх болно. Үлдсэн 2600 орчим иргэний болон орон сууцанд орох иргэдэд ч зориулагдсан журам болох юм.
-УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: 2600 орчим иргэнээс зорилтот бүлэг буюу бага, дунд орлоготой иргэдээ ялгаж болохгүй юмуу?
-ОССК-ийн захирал А.Гантулга: ОССК бол зорилтот бүлэгт зориулсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Арилжааны банкны хүүг хэдэн хувь нь дийлэх вэ. 4000 айлын орон сууцны хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн. 152 тэрбум төгрөг өгсөн. Өнөөдөр 99.6 хувийн эргэн төлөлттэй байгаа. Тэгэхээр энэ мөнгий хоёрдахь зах зээлд гаргаж болох юм. Иргэд ирж уулзахдаа хүү нь хамаагүй, энэ хөтөлбөрт хамрагдмаар байна гэж байсан. 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг найман хувийн хүүтэй хэрэгжүүлсэн. ОССК бага дунд орлоготой ахмад настан, залуу гэр бүл, төрийн албан хаагчдад зориулсан зорилтот хөтөлбөр гэж ойлгож байна. Тиймээс бидний хувьд төр засаг шийдээд өгвөл хэрэгжүүлэх боломж бүрэн байна. Бид үйл ажиллагааны зардалд 0.2 хувийг авдаг.
-Төрийн банк гүйцэтгэх захирал Д.Батсайхан: ОССК-д дээр гурван зүйлээр шалгагдаад ирсэн. Тиймээс харьцьангуй бага дунд орлготой нь ирсэн байх. Зээлийг банк олгох уу, ОССК олгох уу гэдэг нь өөр асуудал.
Засгийн газраас иргэдээ хямд өртөгтэй орон сууцны зээлд хамруулах, хохирсон иргэддээ зориулж журам гаргахаар ажиллаж байгаа бөгөөд энэ асуудлыг ирэх долоо хоногт шийдвэрлэхээр ажиллаж байгааг албаныхан хэлж байлаа.