Лениний музейн сан хөмрөг, үзмэртэй холбоотой асуудлаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас ЦЕГ-ын дарга, Бригадын генерал Б.Билэгтэд “Үзмэр алга болсон эсэх асуудлыг шалгуулах тухай” албан бичгийг өчигдөр илгээсэн байна. Учир нь ашиглагч тал болох МАН-д Лениний музейд тухайн үед хадгалагдаж байсан музейн үзмэрүүдийг хүлээн авах асуудлаар ССАЖЯ-наас удаа дараа хандсан боловч одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй юм. Түүнчлэн музейд хадгалагдаж байсан үзмэрүүдийн ерөнхий бүртгэл хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа ажээ. Тиймээс албаныхан үзмэрүүд алдагдсан эсэхийг шалгуулахаар ийнхүү албан бичгийг хяналтын байгууллагад өгсөн байна.
Лениний музейд хадгалагдаж байсан зарим үзмэрүүдээс танилцуулж байна.
У.БОЛОР